Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ПЭЛЖЭЭ Цогт-Очирын
/1924-1996/. Дундговь аймгийн Сайхан-Овоо сум. Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын сургуулийн бага ангийн багш байхдаа Гавьяат багш /1975-08-19. №177/.
Бага сургууль төгсөөд ЗХУ-д /хуучин нэрээр/ Улаан-Үдийн багшийн сургуульд суралцаж байхад нь гитлерийн фашистууд ЗХУ-д халдан довтолж эх орны их дайн эхэлсэн учир эргэж ирж Улаанбаатар хотод Багшийн сургуульд үргэлжлүүлэн суралцаж төгсчээ. Ингээд 1942 оноос Дундговь аймгийн Сайхан-Овоо, Дэлгэрхангай сум, аймгийн төвийн дунд сургуулийн бага ангид багш, сургуулийн захирлын албыг 42 жил хашсан байна. Бага сургуулийн математикийн хичээлд хэрэглэдэг хөдөлгөөнт карт санаачлан ашигласан нь үр дүнгээ өгч, түгэн дэлгэрчээ. Гавьяат багш алдар цол хүртэх хүртэлх хугацаанд дөрөвдүгээр ангийг 7 удаа төгсгөж олон сурагчдад анхан шатны боловсрол эзэмшүүлжээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats