|
ДАРМАА Бирваагийн /1915/. Завхан аймгийн Завханмандал сум. Завхан аймгийн төвийн 10 жилийн дунд сургуульд багш байхдаа Гавьяат багш /1975-08-19. №173/. Улаанбаатар хотод Дотоод яамны төв сургууль, ЗХУ-д /хуучин нэрээр/ Харьков хотын морин цэргийн дунд сургууль, Улаанбаатарт багш нарыг бэлтгэх оройн дээд сургуульд суралцан төгсчээ. Түүх, газар зүйн багш мэргэжилтэй. 1951 оноос сурган хүмүүжүүлэх ажлаа эхэлж Увс аймагт 10 жил, Завхан аймгийн төвийн 10 жилийн дунд сургуульд 29 жил багш, хичээлийн эрхлэгч, захирлаар ажиллажээ. 1960-1974 онд жил дараалан заадаг хичээлээрээ сурлагын 100 хувийн амжилт гаргаж, онцсайн, сайны эзлэх хувийг 60 хувьд хүргэжээ. МАХН-ын XVII, XVIII, Монголын багш нарын III, IV их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Байлдааны хүндэт медалиар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |