|
БАТСУУРЬ Даржаагийн /1915-1986/. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сум. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын найман жилийн сургуулийн багш байхдаа Гавьяат багш /1975-08-19. №172/. Бага болон багшийн сургууль төгсчээ. 1934 оноос эхлэн Улаанбаатар хот, Завхан, Архангай, Хөвсгөл аймагт техникум, ерөнхий боловсролын сургуульд багш, захирал, хичээлийн эрхлэгчээр 40 жил ажилласан байна. Энэ хугацаанд 3000 хүүхдэд бага сургуулийн боловсрол эзэмшүүлсний дотор 1975 оны үед Хөвсгөл аймгийн бүх багш нарын 80 хувь нь түүний шавь нар байжээ. 1967-1974 онд жил дараалан заасан хичээлээрээ сурлагын 100 хувь, чанарын 65-80 хувийн амжилт гаргажээ. Монголын багш нарын III, IV их хуралд төлөөлөгчөөр оролцсон байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одонгоор хоёр удаа, Хөдөлмөрийн хүндэт медаль, Засгийн газрын Хүндэт жуух бичиг, ойн хүндэт медалиудаар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |