
/1914/. Төв аймгийн Лүн сум. Төв аймгийн Баянчандмань сумын найман жилийн сургуульд багш байхдаа Гавьяат багш /1974-03-04. №80/. Эмэгтэй.
Богд хан уулын хошууны тэнхим, Улаанбаатар хотод багш бэлтгэх дамжаа, ЗХУ-д /хуучин нэрээр/ Эрхүүгийн монгол рабфак, 1952 онд МУИС төгсчээ. Монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй. 1933 оноос Булган аймаг, Улаанбаатар хотын үлгэр жишээ бага сургууль, Төв аймгийн Батсүмбэр сум, Өвөрхангай, Баянхонгор аймгийн сургуулиудад 41 жил багшилжээ. Энэ хугацаандаа 16 мянга гаруй сурагчдад бага, дунд, бүрэн дунд боловсрол эзэмшүүлж, 1963-1973 онд жил дараалан даасан анги, заасан хичээлээрээ сурлагын 100 хувь, чанарын 39-57 хувийн амжилт үзүүлжээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, медалиудаар шагнагджээ.