
/1926-1981/. Төв аймгийн Баянцогт сум. Улаанбаатар хотын 10 жилийн нэгдүгээр сургуулийн багш байхдаа Гавьяат багш /1973-02-15. №27/.
Улаанбаатар хотод бүрэн бус дунд сургууль, Багшийн сургууль, УБДС төгсч, математикийн багш мэргэжилтэй болжээ. 1946 онд хөдөлмөрийн гараагаа Өвөрхангай аймгийн Хужирт сумын сургуульд багшаар эхэлж, Улаанбаатар хотын Багшийн сургууль, 1971 оны намраас хойш нийслэлийн лаборатори нэгдүгээр сургуульд багш, хичээлийн эрхлэгч, 1981 оноос олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслангийн дунд сургуулийн хичээлийн эрхлэгчээр нас бартлаа ажиллажээ. Математик сургалтын өвөрмөц арга туршлага хуримтлуулж, даасан анги, заасан хичээлээрээ сурлагын өндөр амжилтыг тогтмол үзүүлж, олон шилдэг математикчдыг төрүүлсэн гавьяатай ажээ. Аж үйлдвэрийн гавьяат ажилтан С.Агвааны төрсөн дүү.