
/1923-1981/. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум. Улаанбаатар хотын багшийн сургуульд багш байхдаа Гавьяат багш /1972-04-12. №74
Гэрийн сургалтаар бичиг үсэг сурч, Баянтүмэний дунд сургууль, Улаанбаатар хотод Багшийн сургууль, УБДС төгсчээ. 1940 оноос бага, дунд сургууль, Улаанбаатар хотын багшийн сургуульд багш, хичээлийн эрхлэгч, захирал, Ардын боловсролын яаманд байцаагч, хэлтсийн дарга, Багш нарын мэргэжил дээшлүүлэх институтэд мэргэжилтэн, Уу булан дахь хөдөлмөр хүмүүжлийн сургуульд захирал, 1976 оноос Архангай аймаг дахь Багшийн сургуулийн захирлаар ажиллажээ. Нэгдүгээр ангийн “Тоо бодлого” болон “Урлан хөрөөдөх ажил”, “Модоор хийх ажил”, “Нааж хайчлах ажил” гэх мэт сурах бичиг, багш, сурагчид, сонирхогчдод зориулсан номууд туурвин хэвлүүлсэн байна. Угийн ур дүй, авьяас хичээл оролдлогоороо өндөр зэрэгтэй слесарьч, токарьчин, мужааны мэргэжил эзэмшсэнийх Багш нарын мэргэжил дээшлүүлэх институтэд хөдөлмөрийн кабинетын эрхлэгч байхдаа дотоод нөөц бололцоог ашиглан сургуулиудын тавилга хэрэгсэл зэрэг олон зүйлийг санаачлан хийж, гадаадаас авдаг сургалтын материалыг дотооддоо үйлдвэрлэдэг болгосон, Уу булангийн хөдөлмөр хүмүүжлийн сургуулийг гардан байгуулж тохижуулан, сахилга хүмүүжил сул хүүхдүүдийг анх авч сургаж хүмүүжүүлсэн, багшлах боловсон хүчнийг бэлтгэхэд олон жилийн хүч зүтгэл, мэдлэг чадвараа зориулсан нэрт сурган хүмүүжүүлэгч, боловсролын туршлагатай удирдах ажилтан байжээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, медалиудаар шагнагджээ.