Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДОНДОГДОРЖ Доржийн
/1925-1984/. Сэлэнгэ аймгийн Дархан сум. Худалдааны техникумын багш байхдаа Гавьяат багш /1971-07-02. №133/.
Орон нутагтаа бага сургууль төгсч, 1938 онд Улаанбаатар хотод худалдааны сургууль комбинатад орж нэг жил суралцан ня-бо мэргэжилтэй болоод худалдааны техникумын түүхий эдийн ангид дэвшин суралцжээ. Сургуулиа төгсөөд 1944-1949 онд одоогийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар /Цагаан-Эрэг/-ын дамжлага баазад түүхий эдийн мэргэжилтэн, 1949-1951 онд Хоршоодын төв холбоонд түүхий эд бэлтгэлийн хэлтэст зааварлагчаар ажиллаад сурган хүмүүжүүлэх ажилд шилжиж насны тэтгэвэрт гартлаа Худалдааны техникумд багшилжээ. “Үслэг түүхий эд”, “Ангийн үсний таваар судлал”-ын сурах бичиг зохиож, “Арьс шир бэлтгэл”, “Өлөн гэдэсний түүхий эд” зэрэг ном редакторлаж, түүхий эд бэлтгэлийн талаар олон өгүүлэл бичиж нийтлүүлсэн байна. Худалдаа бэлтгэлийн мэргэжилтэн боловсон хүчин бэлтгэхэд олон жилийн хүч хөдөлмөр, мэдлэг чадвараа зориулсан ахмад ажилтан, нэрт сурган хүмүүжүүлэгч байжээ. МХЗЭ-ийн XI их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats