
/1912-1986/. Булган аймаг. Улаанбаатар хотын 24 дүгээр сургуулийн багш байхдаа Гавьяат багш /1971-07-02. №133/.
1925 онд хошууны тэнхим, 1928 онд багшийн дамжаа, 1956 онд Улсын багшийн институт төгсчээ. 1925 оноос хошууны намын товчлох хороонд бичээч, 1928 онд өдгөөгийн Булган аймгийн Тэшиг суманд сургууль анх байгуулж захирлаар нь ажилласнаас хойш Сэлэнгэ, Архангай, Өвөрхангай, Дундговь аймаг, Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулиудад багш, хичээлийн эрхлэгч, захирал, Гэгээрлийн хэлтсийн байцаагчаар 40 гаруй жил ажиллажээ. Булганы Тэшигт сургууль байгуулж байх үед нь хорон санаат этгээдүүд элдэв цуурхал гаргаж, сургуулийн гэрүүдийн хошлонг огтлох зэргээр эсэргүүцсэнтэй тэмцэж, тэднийг илрүүлж байжээ. Багшаар ажилласан хугацаандаа 10-аад мянган сурагчдад хичээл зааж эрдмийн шим хүртээжээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Засгийн газрын Хүндэт жуух бичгээр дөрвөн удаа шагнагджээ.