|
БАДАРЧ Найдангийн /1928/. Говь-Алтай аймгийн Чандмань сум. Говь-Алтай аймгийн Цогт сумын найман жилийн дунд сургуулийн багш байхдаа Гавьяат багш /1971-06-30. №108/. Улаанбаатар хотод багшийн сургууль төгссөн. Бие дааж дээд сургуулийн программыг эзэмшиж, орос хэлийг амжилттай сурчээ. 1945 оноос сурган хүмүүжүүлэх ажлаа эхэлж Говь-Алтай аймгийн сургуулиудад багш, захирлын ажлыг олон жил хашсан байна. Гавьяат багш алдар цол хүртэх хүртлээ 7000 гаруй хөвгүүд, охидод математикийн хичээл зааж төгсгөсөн байна. Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |