Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

БАТ-ӨЛЗИЙ Ёндонжамцын
/1920-1996/. Увс аймгийн Бөхмөрөн сум. Увс аймгийн Бөхмөрөн сумын найман жилийн дунд сургуулийн захирал байхдаа Гавьяат багш /1971-06-30. №108/.
Улаанбаатар хотын Багшийн сургуулийг 1940 онд төгсчээ. Увс аймгийн Улаангом, Ховд зэрэг сумын сургуульд 44 жил ажилласны 33 жилд нь Бөхмөрөн сумандаа захирлаар ажиллажээ. Хязгаар нутгийн сургуулийг аж ахуйн хувьд бэхжүүлэн тохижуулж, иргэдийг бичиг үсэгт сургаж, өсвөр үеийг сурган хүмүүжүүлж, боловсрол эзэмшүүлэх, ард түмнийг соён гэгээрүүлэхэд ухамсарт бүх амьдралаа зориулсан байна. Хариуцсан Бөхмөрөн сумын сургууль аж ахуй, тохижилтоороо аймагтаа тэргүүлдэг байжээ. “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats