
/1920-1987/. Оросын Буриадын Бад нутагт төрсөн. Багшийн сургуульд багш байхдаа Гавьяат багш /1962-04-12. №79/. Эмэгтэй.
Улаанбаатар хотод үлгэр жишээ дунд сургуулийг 1938 онд, МУИС-ийг 1949 онд төгсчээ. Монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй. 1938 оноос Улаанбаатар хот, Төв аймгийн Жаргалант сумын бага, дунд сургууль, Багшийн сургуульд 40 гаруй жил багшилж өсвөр үеийг сурган хүмүүжүүлэх, багшлах боловсон хүчин бэлтгэхэд олон жилийн хүч хөдөлмөр, мэдлэг туршлагаа зориулсан байна. Бага сургуульд үзэх хичээнгүй бичгийн сурах бичиг зохион хэдэнтээ хэвлүүлсэн нь бичиг үсэг дөнгөж сурч байгаа хэдэн үеийн хүүхэд, багш нарын чухал хэрэгцээт ном болжээ. 1957 онд бага сургуулийн нэгдүгээр ангид цагаан толгой үзэж уншиж, бичиж чаддаг болсныг баяр болгож тэмдэглэж байхыг санаачилсан нь уламжлалт ажил болж хэвшжээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, медалиудаар шагнагджээ.