|
САЙНБУЯН Баатарын /1913-1975/. Увс аймгийн Бөхмөрөн сум. Увс аймгийн төвийн 10 жилийн дунд сургуульд багш байхдаа Гавьяат багш /1961-08-07. №207/. Чандмань уулын хошуу буюу одоогийн Увс аймгийн төвийн болон Төгсбуянт уулын хошууны тэнхим, Улаанбаатар хотноо Багшийн сургуульд суралцаж, багш болжээ. 1932 оноос Увс аймгийн бага, дунд сургуулиудад багш, захирлын албыг 42 жил хашиж, төвөөс алслагдсан хязгаар нутагт сургууль байгуулж, бэхжүүлэх, өсвөр үеийг хүмүүжүүлэх, сургалт, хүмүүжлийн ажлын чанар өгөөжийг дээшлүүлэхэд хүч зүтгэлээ зориулсан байна. Эцэг, эхийн оролцоотойгоор сургуулийн таван барилгыг аж ахуйн аргаар бариулжээ. Дунд ангийн сурагчдад гэр ахуй, мужааны хичээлээр хөдөлмөрийн дадлага олгоход их анхаарал тавьсан байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, медалиудаар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |