
/1914-1982/. Баян-Өлгий аймгийн Баяннуур сум. Ховд аймгийн төвийн 10 жилийн дунд сургуулийн захирал байхдаа Гавьяат багш /1961-08-07. №207/.
1929 оноос Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулиуд, Багшийн сургуульд багш, эрхлэгч, захирал, аймгийн Ардын боловсролын хэлтсийн дарга зэрэг албыг олон жил хашжээ. Сургуулийн материаллаг баазыг бэхжүүлэх, сурагчдад хөдөлмөрийн дадлага олгох, хүүхэд, залуу үеийг сурган хүмүүжүүлэх, багшлах боловсон хүчин бэлтгэх үйлсэд 50-иад жилийн хөдөлмөрөө зориулсан ахмад ажилтан, Ховд нутгийн алдарт сурган хүмүүжүүлэгчийн нэг байжээ. МАХН-ын Х их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, хошой “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, бусад медалиар шагнагджээ.