/1915-1978/. Сайн ноён хан аймгийн Балдан засгийн хошуу, өнөөгийн Өмнөговь аймгийн Баяндалай сум. Өмнөговь аймгийн Гэгээрлийн хэлтэст байцаагч байхдаа Гавьяат багш /1961-07-05. №155/.
1930-1937 онд бага сургууль, Улаанбаатарт Багшийн сургуульд суралцжээ. Өмнөговь аймгийн Цогтцэций, Мандал-Овоо, Баян-Овоо, Сэврэй, Даланзадгад сумын сургуульд багш, захирал, аймгийн боловсролын хэлтэст байцаагч зэрэг албыг 40 жил хашжээ. Өсвөр үеийг сурган хүмүүжүүлэх, ард түмнийг бичиг үсэгт сургаж гэгээрүүлэх, орон нутагт бага, дунд сургууль байгуулж, материаллаг баазыг нь арвижуулж, бэхжүүлэх, багшлах залуу боловсон хүчнийг ажилд нь сургаж дадлагажуулахад ухамсарт бүхий л амьдралаа зориулсан боловсролын ахмад ажилтан, нэрт сурган хүмүүжүүлэгч байжээ. “Алтан гадас” одон, медалиудаар шагнагджээ.