|
ЖАМЪЯНДАГВА Бадамын /1910-1976/. Төв аймгийн Баян сум. Багшийн сургуульд багш байхдаа Гавьяат багш /1951-10-17. №86/. 1924 онд хошууны бага сургууль, 1928 онд багшийн сургууль төгсчээ. 1929-1931 онд одоогийн Булган аймгийн Бүрэгхангай сумын бага сургуулийн дарга сургагч, 1931-1932 онд Ховдын хязгаарт намын төлөөлөгч, 1935-1940 онд Улаанбаатар хотын хоёрдугаар сургуулийн хичээлийн эрхлэгч, захирал, 1940-1951 онд Намын дээд сургуульд багш, 1951 оноос нас эцэслэтлээ Улаанбаатар хотын Багшийн сургуульд багшаар ажиллажээ. Багшийн сургуулийн оюутан, бага ангийн багш нарт монгол хэлбичиг заах аргыг олон жил зааж, заах аргын зөвлөмж, гарын авлага олныг боловсруулж сургалтын чанарыг сайжруулахад ихээхэн хүч чармайлт тавьж байсан байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одонгоор тус бүр хоёр удаа, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиуд, “Бид ялав” медаль, Халхын голын байлдааны 30 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |