|
СОНИНБАЯР Шагдарсүрэнгийн ![]() Гандантэгчилэн хийдийн дэргэдэх Шашны дээд сургуулийг 1979 онд дүүргэжээ. Бурхны шашны эрдэм номын гавж цолтой. Гандантэгчилэн хийдэд 1979 оноос шавилан сууж хийдийн номын санч, орчуулагчаар ажиллаж байгаад 1985 оноос Монголын бурхны шашны их сургуульд багшилж, одоо захирлаар нь ажиллаж буй профессор ажээ. Бурхны шашны эрдэм ухааныг залуу хуврагуудад сургаж эзэмшүүлэхийн зэрэгцээ Энэтхэг, Түвд, Монголын шашин номын харилцааны түүх, Монголын номын мэргэдийн бүтээл туурвилын талаар судалгаа, шинжилгээ, орчуулга хийж эрдэм шинжилгээний олон арван бүтээл туурвисан байна. Ийнхүү Монголын уламжлалт шашин, соёлын бичгийн өв дурсгал, номт мэргэдийн бүтээл туурвилыг судлан сурвалжлах, үндэсний ёс заншил, зан үйлийг хойч үедээ өвлүүлэх үйлст оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж энэ хүндэт алдар цолыг хүртээсэн байна. Монголын зохиолчдын эвлэлийн болон Олон улсын монголч эрдэмтдийн холбооны гишүүн тэрбээр “Алтан гадас” одонгоор шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |