|
ГҮРҮДИВАА Санжаадоржийн /images/news/953tsevegmid.jpg ![]() Дээд боловсролтой, шашин сүмийн хуварга мэргэжилтэй. 16-20 насандаа Уран дөшийн уулын Дияан бандида багшийг шүтэн ном эрдэмд гэгээрч, чанагш Андуу Гүнбүм, Түвдийн Баруун зуу, Дашлхүмбэ зэрэг хийдүүдэд шавилан сууж, бурхны шашны эрдмийн гүнд нэвтэрч 1947 оноос Энэтхэг, Балбад суурьшин амьдарчээ. 1959 онд Энэтхэгт Далай ламтай золгожээ. Энэтхэгт 17 жил Бурхан багшийн сургаал, богд ламын ном бүтээл зэргийг хэвлэж олонд түгээж байжээ. Монгол оронд анх удаа 1970 онд Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба Гомбожав агсны урилгаар иржээ. 1992 оноос Монголд суурьшин амьдарч Амарбаясгалант хийдийг сэргээн босгох ажлыг 1992 онд эхэлж, 1999 онд бүрэн сэргээн засч, лам хуврагууд, хүрээ цамыг бэлтгэн сургалт явуулж бурхан номын үйл ажиллагааг явуулж эхэлжээ. Энэ ажилд нийтдээ 7 сая долларын хөрөнгө оруулалт хийжээ. Мөн Өндөр Жанрайсиг шүтээнийг барихад 15 сая төгрөг бэлнээр барьж, 130 ачаа ном хэвлүүлж, шүншигт өргөжээ. Монголын бусад хийдэд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулсан байна. 2005 онд Зайсан толгойн хажууд “Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн” байгуулах ажлыг эхлүүлэн суурь барилга болон 18 м өндөртэй Бурхан багшийн сэрэг дүрийг бүтээлцсэн байна. 1993 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 1995 онд “Алтан гадас” одонгоор шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |