Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ВАНДАНДОРЖ Жамъянгийн
/1948/. Завхан аймгийн Шилүүстэй сум. МҮТВ-ийн тайз, зураг чимэглэлийн албаны дарга байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн /2005-06-22.№167/.
    Дунд боловсролтой, зураач мэргэжилтэй. 1964-1969 онд Завхан аймгийн кинотеатр, урчуудын салбарт зураачаар, 1969-1977 онд МБТСЭ-ийн төв зөвлөлийн улсын шигшээ багт тамирчин, багийн ахлагчаар, 1977 оноос МҮТВ-д зураач, ерөнхий зураач, албаны даргаар ажиллаж буй ажээ. Тус телевизэд 28 жил ажиллахдаа нэвтрүүлгийн эхлэл бичвэр 240 гаруй, дотоод студийн зураг загвар 340, жүжиг, кино зохиомжийн болон хувцасны эскиз загвар 150 гаруйг бүтээж, нэвтрүүлгийн уран сайхны бичээс 3000 гаруйг хийжээ. Улс орны амьдралтай холбоотой, олон чухал үйл явдалд зориулсан тусгай болон цуврал нэвтрүүлгийн тайз, зураг чимэглэл урлан бүтээсний дотор “Сансарт хүрсэн зам” цуврал (50 гаруй дугаар) нэвтрүүлэг, баримтат кино, нислэгийн бэлгэдлийн тэмдэг, зурагт хуудсууд уран бүтээлд нь чухал байрыг эзэлдэг ажээ. Болор цомын эзэнд өгдөг яруу найргийн охин тэнгэр Янжинлам бурхны хөргийг бүтээсэн байна. 1997 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор болон ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats