|
ДУГАРСҮРЭН Нямжавын /1936/. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум. “Хаадын сан” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн /2005-04-19.№60/. 1956 онд Аж үйлдвэрийн техникум, 1964 онд Москвад Эдийн засгийн дээд сургууль, кино урлагийн хоёр жилийн дамжааг зэрэг төгссөн. 1964-1996 онд аж үйлдвэр, хэвлэл мэдээлэл, соёл урлагийн байгууллагуудад мэргэжилтэн, утга зохиолын ажилтан, редактор, орлогч даргаар ажиллаж байгаад 1996 онд “Хаадын сан”-гийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Тус сангаас гаргаж байгаа “Монголын 100 хаан, найман Богд” цуврал номыг эрхлэн хэвлүүлэхэд хүчин чармайлт гаргаж эхний 50-иад ботийг хэвлүүлжээ. Богд судлаачийн хувьд наймдугаар Богд Жавзандамбын тухай хэд хэдэн ном хэвлүүлжээ. Өнгөрсөн зууны 60-аад оноос нэрд гарсан Н.А.Бонк авхайн гайхамшигт бүтээл “Англи хэлийг алхам алхмаар” хоёр боть 65 хх шинэ сурах бичгийг хэвлүүлжээ. Богд хааны музейг сэргээн засварлах сэтгэлээр АНУ-ын “World Monuments Watch” сангаас зарласан дэлхийн уралдаанд өөрийн төслөөр оролцож 3 удаа шалгаран тус сангаас 150 мянган ам.долларын хөрөнгө оруулалт авахаар болж, эхний хэсгийг нь авч Богдын номын сангийн сүмийг засварлуулжээ. 1991-1993 онд ДБАТ-ын орлогч даргаар ажиллаж байхдаа томоохон агуулахын барилгыг хашааны хамт бариулжээ. “Алтан гадас” одон болон ойн хүндэт медалиудаар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |