Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЖАНЧИВ Гангийн
 /1940-2002/. Завхан аймгийн Сонгино сум. Монголын радиогийн хариуцлагатай редактор байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн /2001-07-05.№11/.
    1960 онд Улаанбаатарт Багшийн сургууль, 1970 онд УБДС, 1978 онд ЗХУ-д /хуучин нэрээр/ Намын дээд сургууль төгсчээ. Багш, сэтгүүлч мэргэжилтэй. Сургуульд багш, Монголын радиод редактор, хариуцлагатай редактор, утга зохиолын нарийн бичгийн даргаар ажилласан байна. Ихэвчлэн хүүхэд, залуучуудад зориулсан олон арван нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэж сонсогчдод хүргэж, олон шилдэг бүтээл нь Монголын радиогийн алтан санд мөнхрөн үлдсэн уран бүтээлч ажээ. 1962 оноос уран зохиол бичиж өсвөр үеийн хүмүүжил, ахмадын уламжлалын сэдвээр голлон туурвиж “Дууриалалтай хүмүүс”, “Алхаад марш”, “Аянч мэлхий”, “Ачийг бачаар”, “Бид гурвын тухай”, “Гэрэлт мөр”, “Арван жилийн долоон өдөр” зэрэг номууд хэвлүүлсэн байна. “Алтан гадас” одон, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats