|
ЦАГААЧ Найдангийн /1938/. Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сум. АУИС-ийн номын сангийн эрхлэгч байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн /2001-07-05.№10/. Эмэгтэй. Соёлын дээд сургууль төгссөн, номзүйч мэргэжилтэй. Хэвлэл мэдээлэл, соёлын байгууллагад олон жил идэвх зүтгэлтэй ажиллаж, Улсын төв номын сангийн захирал, АУИС-ийн номын сангийн эрхлэгч зэрэг ажлыг хийж уншигч олны оюуны санг баяжуулах, мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулжээ. Ном зүйн олон бүтээл хийсний дээр өөрийн хань нөхөр, хөдөлмөрийн баатар эрдэмтэн зохиолч Л.Түдэвийн “Бүтээлийн чуулган” 25 боть зохиолыг эмхэтгэж хэвлүүлсэн байна. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |