|
БАТБАЯР Жамъянгийн /1947/. Баянхонгор аймгийн Галуут сум. Монголын үндэсний телевизийн нэвтрүүлэгч байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн /2001-03-15.№58/. УБДС-ийн кино драмын ангийг төгсчээ. Жүжигчин, найруулагч, нэвтрүүлэгч мэргэжилтэй. Тосонцэнгэлийн мод боловсруулах үйлдвэрт токарьчин, Улсын драмын театрт жүжигчин, улсын филармонид найруулагч, хөтлөгч, 1974 оноос өдгөө хүртэл Монгол телевизэд найруулагч, нэвтрүүлэгчээр ажиллаж иржээ. Телевизийн “Цаг үе, үйл явдал”, “Цэнхэр дэлгэц”, “Баярын мишээл”, “Манай үеийнхэн”, “Гавьяа” зэрэг олон тогтмол нэвтрүүлгийг уран чадварлаг хөтөлж, телевизийн нэвтрүүлгийн төрөл жанрыг олшруулахад чухал хувь нэмэр оруулсан байна. Олон мэдээ, сурвалжлага, уран сайхны нэвтрүүлгийн сценари зохиомж бичиж, түүнийгээ найруулах, кино, жүжигт тоглоход идэвхтэй оролцжээ. Орчуулгын уран сайхны олон кинонд дуу оруулах, олон шинэ нэвтрүүлэг гаргахад гол үүрэг гүйцэтгэсэн уран бүтээлч ажээ. Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |