Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ГАЛДАН Түдэвийн
/1932/. Увс аймгийн Тэс сум. “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн /2001-03-15.№57/.
    1960 онд Улаанбаатарт Намын дээд сургууль, 1969 онд ЗХУ-д /хуучин нэрээр/ М.Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургуулийн сэтгүүлчийн ангийг дүүргэжээ. “БНМАУ-д теле нэвтрүүлэг үүссэн нь, түүний хөгжлийн үндсэн онцлогууд” сэдвээр түүхийн ухааны дэд докторын зэргийг 1977 онд хамгаалсан байна. Монголын радиод хариуцлагатай редактор, Мэдээлэл радио, телевизийн улсын хорооны телевизийг хариуцсан орлогч дарга, МОНЦАМЭ агентлагийн Москва дахь сурвалжлагч, агентлагийн тэргүүн дэд захирал, Улс төрийн тоймч, “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч зэрэг алба ажлыг хашиж иржээ. Манай улсын мэдээллийн төв байгууллагуудад олон жил голдуу удирдах ажил хийж материаллаг баазыг нь бэхжүүлэх, нийтлэл, нэвтрүүлгийн чанарыг сайжруулах, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, тэднийг ажил мэргэжилд нь сургаж дадлагажуулах, үндэсний монгол бичгийг сэргээн хэрэглэж, ард иргэд, өсвөр, залуу үед сургаж ээзмшүүлэхэд идэвх санаачилга, зүтгэл чармайлттай ажиллаж тодорхой хувь нэмрээ оруулж байна. Судалгаа, сурталчилгаа, сургалтын болон нийтлэлийн хэд хэдэн ном хэвлүүлжээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats