|
ПҮРЭВ Жадамбын /1941/. Завхан аймгийн Цагаанчулуут сум. “Үнэн” сонины албаны дарга байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн /2000-11-07.№157/. Улаанбаатарт Багшийн сургууль, Намын дээд сургуулийн сэтгүүлчийн ангийг төгсчээ. Бага ангийн багш, сэтгүүлч мэргэжилтэй. 1960 оноос Завхан аймагт бага сургуулийн багш, захирлын ажлыг 13 жил хийсэн, 1978 оноос хойш “Үнэн” сонины Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор, Өвөрхангай аймаг дахь сурвалжлагч, мөн сонины төв аппаратад утга зохиолын ажилтан, хэлтсийн эрхлэгч, албаны дарга, зөвлөгчөөр ажиллаж иржээ. “Хориотой бүсэд нэвтэрсэн нь”, “Шинийг харах нүд, хуучныг халах зориг”, “Өнгөлөн далдлалтын цаана юу байна вэ”, “180 хэм эргэсэн томилолт” гэхчилэн хурц дайчин, шүүмжлэлт, асуудал дэвшүүлсэн өгүүлэл, найруулал, тэмдэглэл, сурвалжлага олон арвыг бичиж, “Төрийн халаас суйлагчид” хэмээх ном хэвлүүлсэн байна. Одон, медалиудаар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |