Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЦЭРЭНЖАМЦ Магсарын
/1939/. Баянхонгор аймгийн Гурванбулаг сум. Гэрэл зургийн сурвалжлагч. Соёлын гавьяат зүтгэлтэн /2000-05-25.№85/.
    Дунд сургуулийн сурагч байх үе 15 настайгаасаа гэрэл зураг сонирхон оролдож, 1960 онд нам, засгийн төв хэвлэл “Үнэн” сонинд анхны зургаа нийтлүүлж улмаар гэрэл зургийн нэрт сурвалжлагч сэтгүүлч болсон энэ эр аймагтаа ХЗЭ-ийн ажилтан, “Үнэн” сонины газарт гэрэл зургийн сурвалжлагч, тасгийн эрхлэгч, Намын Төв хороо, МАХН-ын Удирдах зөвлөлд ажилтнаар ажилласаар байна. Олон улсын сэтгүүлчдийн байгууллагын “Интерпрессфото-81” үзэсгэлэнгийн тэргүүн шагнал “Гран при”-г Монголоос хүртсэн анхны хүн бөгөөд 1987 онд дэлхийн шилдэг 100 фото мастерыг шалгаруулах уралдаанд Ази тивээс ганцаараа шалгарч дэлхийн шилдэг 10 фото мастерын нэг болсон ажээ. 1967 оноос их, дээд сургуулийн сэтгүүлчийн ангийн оюутнуудад фото урлагийн хичээл зааж олон арван сэтгүүлчийн багш болжээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats