|
НОРОЛХОО Жадамбын /1943/. Увс аймгийн Хяргас сум. “Монгол кино” нэгтгэлийн найруулагч байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн /1999-09-28.№164/. Эмэгтэй. 1964 оноос “Монгол кино” үйлдвэрт монтажчинаар 9 жил ажиллаад баримтат киноны найруулагч болжээ. Энэ хугацаанд 200-гаад бүлэг киног монтажлаж, “Төрийн сүлд өршөө”, “Ардын эрхт шинэ үе”, “Шинэ Үндсэн хууль ба Монгол Улс”, “ХХ зууны Монгол Улсын засгийн газрын тэргүүнүүд”, “Сэрэмжлэгтүн”, “Түгшүүр” зэрэг 300 гаруй бүлэг баримтат кино бүтээж, Ж.Барамсайн “Хүний юм”, М.Жавганы “Босоо ороолон” уран сайхны киног найруулсан байна. Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |