|
ХАЯНХЯРВАА Лувсанцэрэнгийн /1946/. Дорнод аймгийн Сэргэлэн сум. Монголын радиогийн найруулагч байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн /1999-09-03.№151/. Эмэгтэй. Монголын радиод 1967 оноос хойш хөгжмийн редакцийн найруулагчаар ажиллаж иржээ. Өдөр бүр өглөөний 06 цагаас шөнийн 23 цаг хүртэл үргэлжилдэг нэвтрүүлгийн 50 хувийг эзэлдэг дуу, хөгжмийн нэвтрүүлгийг гардан хийж нийтийн сонорт хүргэж, сонсогч олон түмэнд сэтгэлийн цэнгэл таашаал, гоо зүйн хүмүүжил, боловсролд нь идэвхтэй нөлөө үзүүлсээр байна. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |