Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

АМБАСЭЛМАА Дүгэрийн
/1931/. Төв аймгийн Баянцагаан сум. Монголын радио, телевизийн сэтгүүлч байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн /1999-09-03.№151/. Эмэгтэй.
    1945 онд бага сургууль төгсөөд шинэ үсгийн бүлгэмийн багшаар томилогдож хөдөлмөрийн гараагаа эхэлж төрөлх сумандаа 5 жил ажиллаад Төв аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар сонгогдон дэвшжээ. 1951 онд Намын дээд сургуульд элсэн суралцаж төгсөөд 1956 оноос Төв аймгийн намын хороонд лектор, 1965 оноос Монголын радиод сурвалжлагч, редактор, Монгол телевизэд сурвалжлагчаар ажиллаж иржээ. Энэ хооронд 1960-1965 он ЗХУ-д /хуучин нэрээр/ М.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн сэтгүүлчийн ангид суралцаж дүүргэсэн байна. “Хүн урсгал”, “Заг ногоорох цаг”, “Заг онгох цаг”, “Таван эрдэнэ” цуврал нэвтрүүлгүүд нь Монголын радиогийн алтан санд хадгалагджээ. “Хүлгийн тоос” найрууллын ном хэвлүүлсэн байна. Идэр залуу цагаасаа эхлэн нас өндөр болсон одоо ч эх орны өнцөг булан бүрт хүрч хөдөөгийн ард түмний ажил амьдрал, хүсэл эрмэлзлийн нарийн ширийнийг гярхай олж харж сэтгэл бодлыг нээж тусгасан нийтлэл, нэвтрүүлгүүд туурвин уншигч, сонсогч, үзэгчдийн талархлыг татсан, тэдний хүсэн хүлээдэг сэтгүүлч болсон байна.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats