Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ХИШГЭЭ Бадамын
/1935/. Булган аймгийн Хутаг-Өндөр сум. Монголын радиогийн нэвтрүүлэгч байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн /1998-09-04. №153/. Эмэгтэй.
    Улаанбаатар хотод Багшийн сургуулийг төгссөн. Бага ангийн багш, нэвтрүүлэгч мэргэжилтэй. Нийслэлийн XI сургуульд багш, Монголын радиод нэвтрүүлэгч, 1997 оноос Радио, телевизийн дээд сургуульд нэвтрүүлэгчийн уран чадвар, хэл ярианы урлагийн багшаар ажиллаж иржээ. “Нэвтрүүлэгч  хүн ой тогтооц, үгийн утга, өнгөний мэдрэмж сайтай, нийгэм, улс төрийн мэдлэгтэй, төрөлхийн авьяастай баймааж ахиц амжилт олно. Үгийг яаж хуваарилах, ямар үг, өгүүлбэр дээр өргөж үзэгч, сонсогч олонтойгоо нүд, сэтгэлээрээ харилцаж сурах чухал” гэж шавь нартаа захиж сургадаг, чухамхүү энэ чанарыг төгс эзэмшсэн нэвтрүүлэгч ажээ. Охин Нарантуяа нь Монгол телевизийн нэртэй сайн нэвтрүүлэгч, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одонгоор шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats