|
ОРГОЙ Гомбын /1935/. Өмнөговь аймгийн Мандал-Овоо сум. Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын малчин, ерөөлч магтаалч. Соёлын гавьяат зүтгэлтэн /1998-08-20.№146/. 1962 оноос төрөлх сумынхаа “Хөдөлмөр” нэгдэлд тэмээчнээр 30-аад жил ажиллажээ. Одоо ардын хувийн аж ахуйт малчин. 1950 оны зун нутагтаа Хөхөө начны гүүний үрс дээр анх ерөөл хэлсэн нь амжилттай болсонд урамшин авьяас билгээ хөгжүүлэхийг хичээнгүйлэн оролдсоор нэрт ерөөлч магтаалч болсон байна. 1963 онд ДЗО-ны II их наадамд оролцож ерөөл хэлж мөнгөн медалиар шагнуулсан, 1966 онд аймгийнхаа Соёлын ордны урлагийн бригадынхантай хангайн аймгуудаар аялж олон аймаг, сум, малчны гэрт, нэгдэлчдийн III их хурал, Ардын хувьсгалын 70 жилийн ойд зориулсан төрийн концертод уригдаж ерөөл хэлсэн байна. Урлагийн их наадмуудаас хоёр алт, гурван мөнгөн медаль хүртсэн улсын тэргүүний уран сайханч ажээ. 1997 онд “Ерөөлийн дээж” ном хэвлүүлсэн байна. Авьяас билгээ дайчлан олон арван ерөөл, магтаал зохион хэлэх, туурвих, ардын язгуур урлагийг хөгжүүлэх, түүнийг залуу үед өвлүүлэхэд оруулж буй хувь нэмрээрээ ардын ерөөлчдөөс анх түрүүн энэ хүндэт алдар цолыг хүртсэн байна. “Алтан гадас” одонгоор шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |