|
ЦЭРЭНДОРЖ Цэенгийн /1940/. Өмнөговь аймгийн Баян-Овоо сум. Монголын ерөөлч, магтаалчдын төвийн тэргүүн байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн /1997-02-24. №31/. МУИС төгссөн. 1956 оноос Өмнөговь аймагт барилгачин, усчин, оёдолчин, мужаан, будагчин, 1960 оноос мөн аймгийн Соёлын ордонд жүжигчин, их сургууль төгссөнөөс хойш МЗЭ-ийн хорооны дэргэдэх Ардын үлгэрийн танхимд уран бүтээлч, Монголын ерөөлч, магтаалчдын төвийн тэргүүнээр ажиллаж иржээ. Өмнөговьд байхдаа “Алтан говь” язгуур урлагийн чуулга, Улаанбаатар хотод “Ардын уянга”, “Хан хуур” чуулга, магтаалч, ерөөлчдийн чуулгыг санаачлан байгуулсан байна. Ардын ерөөл, магтаал хэлэхээс гадна өөрөө цэцлэн хэлдэг, уран бүтээлээрээ “Хуурын эгшиг”, “Хуур магнай”, “Түмэндээ өргөх уянга”, “Хурц арслан Дэмүүл”, “Их уулын цэцэг”, “Ухаант хүү” номууд хэвлүүлж, “Монгол магтаалын төрөл зүйлийн хувьсал хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээний бүтээл туурвиж, дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ. Төрийн ордонд төрийн хан хуур бүтээж залах ёслол санаачилсан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталгаажин хэрэгжсэн байна. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |