|
РАДНААБАЗАР Галбадрахын /1949/. Завхан аймгийн Сонгино сум. “Монгол марк” компанийн захирал байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн /1995-01-26.№24/. УБДС-ийг төгссөн, зураг хөдөлмөрийн багш мэргэжилтэй. БНХАУ-д марк, үнэт цаасны эх бэлтгэх дамжаанд суралцаж мэргэжил дээшлүүлсэн байна. Хөдөлмөрийн гараагаа 1971 онд Маркийн товчоонд зураачаар эхэлж, “Монгол марк” компанийн захирал, “Титан интернационал” компанийн захирал зэрэг ажлыг хийсээр иржээ. Мянга гаруй марк, мөн төдий тооны ил захидал, дугтуйны эх зургийг зуржээ. 1991 оны дуулиант 20 дугаар тогтоол гарахаас өмнө улсад олон сая төгрөгийн өртэй байсан товчоогоо зах зээлийн үед ухаалгаар удирдаж хоёр жил хагасын хугацаанд өр, зээлгүй болгож, харин ч улсад өгдөг татварын хэмжээгээр дээгүүр ордог байгууллагын нэг болгож өөд татсан байна. Тиймээс түүний удирдсан “Монгол марк” компани 1994 онд Англи улсын чанарын удирдлагын албанаас дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үйлчилгээ явуулдаг гадаадын пүүс, компанид олгодог “Алтан цом”, дипломоор шагнагдсан байна. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |