Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

МААМ Дүгэржавын
/1935-1995/. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сум. Зохиолч. Соёлын гавьяат зүтгэлтэн /1994-12-06. №157/.
    1954 онд Улаанбаатарт Багшийн сургууль, 1957 онд УБДС, 1966 онд ЗХУ-д  /хуучин нэрээр/ Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг төгсчээ. “Бээжингийн удирдагчдын жанжлалын бодлого, Ойрхи Дорнодын хямрал” сэдвээр түүхийн ухааны дэд докторын зэргийг 1979 онд хамгаалжээ. Сүхбаатар аймагт дунд сургуулийн багш, Гэгээрлийн яаманд хүүхдийн уран зохиолын редактор, Гадаад явдлын яаманд референт, Арабын орнуудыг хамаарч Египет улсад суугаа Элчин сайдын яаманд нарийн бичгийн дарга, Шинжлэх ухааны академийн Дорно дахины судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, Улсын Цагдан сэргийлэх газарт мэргэжлийн зохиолч, МЗЭ-ийн хорооны дарга, Улсын бага хурлын гишүүн зэрэг алба ажлыг хашжээ. 1950-иад онд Багшийн сургуульд суралцаж байхдаа уран бүтээлээ эхэлж уянгын болон шог хошин шүлэг бичиж байснаа 1960 оны дунд үеэс үргэлжилсэн үгийн том хэлбэрт шилжиж “Хоёр хар буурын туурь” /1970/ бичсэн нь утга зохиолын амьдралд шинэ үзэгдэл болж, үргэлжилсэн үгийн зохиолд  илүү авьяастайгаа харуулж, улмаар “Газар шороо” гурамсан роман, “Гишгэх газаргүй хөл” памфлет роман, С.Эрдэнэ, Д.Батбаяр нартай хамтарч эзэн богд Чингис хааны тухай “Мөнх тэнгэрийн хүчин дор” кино зохиол туурвижээ. Дээр дурдсан романуудаас гадна шүлэг, найраглал, өгүүллэг, туурийн “Сүүлчийн захидал”, “Мандах зул”, “ Хөгшин тэнүүлч”, “Тэмээний дууль”, “Тархинд хийсэн аян”, “Түмэн газрын замд” номууд хэвлүүлсэн, “Магнаг цэнхэр дэлхий”, “Дунгаамаа”, “Хүмүүн хайрын дуулал” гэх мэт дууны үгийг зохиосон байна. А.С.Пушкины “Руслан Людмила хоёр”, Стефан Цвейгийн “Танихгүй эмэгтэйн захидал”, М.Ю.Лермонтовын “Банди”, “Шулмас”, Шандор Петефийн шүлгүүд зэрэг олон алдартай зохиолыг орчуулж монгол уншигчдадаа хүргэсэн байна. 1990-1992 онд Улсын Бага хурлын гишүүнээр ажиллаж ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцжээ. Авьяас билэгт зохиолч, эрдэмтэн, төр, нийгмийн зүтгэлтэн энэ хүн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats