|
БҮРГЭД Сосорбарамын /1939/. Улаанбаатар хот. Монголын радиогийн найруулагч байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн /1993-12-18. №122/. Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул төр, намын зүтгэлтэн сэхээтний гэр бүлд төрж өссөн энэ эр 1958-1962 онд БНХАУ-д Шанхай хотын хөгжмийн сургуульд суралцаж төгсчээ. 1962-1966 онд “Монгол кино” үйлдвэрт дууны оператор, 1966 оноос Мэдээлэл, радио, телевизийн улсын хороонд найруулагч, уран сайхны удирдагч, албаны даргаар ажиллаж ирсэн байна. “Алтан гадас” одон, медалиудаар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |