|
ГАНБААТАР Агвааны /1963-2005/. Өмнөговь аймгийн Баян-Овоо сум. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн биеийн тамир, спортын дасгалжуулагч байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн /1993-10-11. №94/. 1994 онд Үндэсний биеийн тамирын дээд сургууль, 1989 онд Удирдлагын хөгжлийн академи төгсчээ. Бөхийн чөлөөт барилдааны “Говь” клубийн захирал зэрэг ажлыг хийж иржээ. 1984 оноос ах дүү армиудын бөхийн чөлөөт барилдааны олон улсын тэмцээнийг тайлбарласнаас хойш үндэсний бөхийн барилдааныг радио, телевизээр олон жил яруу сайхан тайлбарлаж үзэгч, сонсогчдын танил болсон байна. 1985 оноос бөхийн чөлөөт барилдааны улсын шигшээ багт тамирчнаар хичээллэж, хот, улс, олон улсын тэмцээний алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчин, спортын мастер байжээ. Үндэсний бөхөөр 1990 онд улсын начин цол хүртжээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |