|
БАЯНЗУЛ Магсарын /1928-нас барсан/. Ховд аймгийн Мянгад сум. Улсын төв номын сангийн арга зүйч байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн /1991-12-24. №253/. ЗХУ-д /хуучин нэрээр/ Соёлын дээд сургууль төгсчээ. Номзүйч мэргэжилтэй. Дээд боловсрол эзэмшсэнээсээ хойш Улсын нийтийн төв номын санд мэргэжилтэн, захирлаар олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, тус номын санг монгол туургатны номын соёлын нэг голомт, дэлхийн жишигт хүрсэн номын сан болгоход ихээхэн хувь нэмэр оруулсан байна. 1960-аад оноос утга зохиолын шүүмжлэл сонирхон оролдож гол төлөв романы тухай шүүмж бичиж уран бүтээлээ эхэлжээ. Ч.Лодойдамба, Н.Банзрагч зэрэг зохиолчдын бичсэн романы уран чадварын тухайд бичсэн шүүмж нь Монголын утга зохиолын томоохон ололт болжээ. Утга зохиолын онолын “Монголын уран зохиолын ном зүйн тойм” /1921-1985/ гэсэн найман ботийг хэвлүүлсэн нь судлаач, сонирхогчдын чухал хэрэгцээт бүтээл болсоор байна. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |