Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДАМДИНСҮРЭН Цэндийн
/1911-1992/. Цэцэн хан аймгийн Дархан тунгалаг бэйлийн хошуу, өнөөгийн Төв аймгийн Мөнгөнморьт сум. Ахмад уран бүтээлч. Соёлын гавьяат зүтгэлтэн /1991-07-05. №161/.
    1924-1928 онд Хан Хэнтий уулын аймгийн төвийн тэнхим, 1928-1929 онд Улаанбаатарт Багшийн сургуульд суралцаж төгсчээ. 1929 оноос эхлэн багш, Өмнөговь аймгийн ХЗЭ-ийн хорооны дарга, аймгийн Намын хорооны нарийн бичгийн дарга, Намын Төв хороонд боловсон хүчний хэлтсийн эрхлэгч, “Үнэн” сонины эрхлэгч, Мал тариалангийн яамны орлогч сайд, 1945 оноос хойш Улсын хэвлэх үйлдвэрт редактор, “Үнэн”, “Хөдөлмөр”, “Урлаг, утга зохиол” сонин, “Цог” сэтгүүлд утга зохиолын ажилтан, нарийн бичгийн дарга, МЗЭ-ийн хороонд мэргэжлийн зохиолч зэрэг алба ажлыг хийсээр өндөр настай болжээ. Мал тариалангийн яамны орлогч сайд байхдаа 1939 онд улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж хилс ял заагдаж шоронгийн хүнд хүчир ажилд нухлагдаж 1945 онд суллагдан, 1957 онд цагааджээ. Ард олноо соён гэгээрүүлэх үйлсэд оюун билэг, авьяас чадвараа зориулсан ахмад сэхээтэн энэ хүн 1931 оноос уран бүтээлээ эхэлж олон арван нийтлэл, өгүүллэг, тэмдэглэл, найруулал, дурсамж бичиж, “Мандах нартай зүйрлэе”, “Газар тэнгэрийн зааг”, “Дуртгал, дурсамж”  зэрэг номууд хэвлүүлсэн байна. Үйл явдал, баримт сэлтийг нүдээр үзсэн, биеэр оролцсон мэт тов тодорхой зураглаж, урнаар найруулахын боломжийг дээд зэргээр эзэмшсэн онцгой чадварлаг бичгийн хүн учир бусад олон зохиолч бүтээлээ уншуулж, ариутган шүүлгэж “Өвгөөдэй” хэмээн  хүндэтгэн авгайлуж байсан нь явсаар утга зохиолын нэр болж үлджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats