|
ЧОЙЖАМЦ Мөнхийн /1924/. Хэнтий аймгийн Дархан сум. Монгол телевизийн найруулагч байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн /1988-05-27. №86/. Улаанбаатарт Урлагийн сургууль, МУИС төгсчээ. Найруулагч мэргэжилтэй. Улсын хүүхэлдэйн театр, Баян-Өлгий, Хэнтий аймаг, Улаанбаатар хотын зарим соёлын ордонд жүжигчин, найруулагч, Монгол телевизэд найруулагчаар 40 гаруй жил ажиллаад 1989 онд насны тэтгэвэрт гарчээ. Хүүхэд багачуулд зориулсан хэд хэдэн жүжиг зохиож тоглуулсны гадна тэдний нас, сэтгэхүйн онцлогт нийцсэн олон арван жүжиг, нэвтрүүлэг найруулж үзэгчдээс өндөр үнэлэлт авсан ахмад уран бүтээлч ажээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |