|
ГОМБОСҮРЭН Наваандугарын /1916-1990/. Төв аймгийн Батсүмбэр сум. “Монгол кино” үйлдвэрийн зургийн дарга байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн /1985-12-23. №257/. Улаанбаатарт багшийн сургуульд суралцаж төгсчээ. 1935 онд “Монгол кино” үйлдвэр байгуулагдахад Багшийн сургуулиас найман хүнийг татаж авсны нэгд орж кино урлагтай амьдралаа холбосон байна. Анхны үед зөвлөлтийн мэргэжилтэнг дагалдаж кино зургийн хальс боловсруулж сурч, 1937-1945 онд лаборант, 1945-1953 онд “Монгол кино” үйлдвэрийн дарга, 1953-1966 онд мөн үйлдвэрийн хальс боловсруулалтын чанар шалгагч, хэлтсийн дарга, 1966-1988 онд киноны зургийн даргаар ажиллаад насны тэтгэвэрт гарчээ. Уран сайхны 20 илүү, баримтат 10 гаруй киноны зургийн даргаар ажиллаж, уг кинонуудыг бүтээх бүх талын боломжоор хангасан байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одонгоор тус бүр хоёр удаа, Хөдөлмөрийн хүндэт медаль, Засгийн газрын Хүндэт жуух бичгээр шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |