|
БАТЦЭРЭН Содномын /1943/. Өмнөговь аймгийн Мандал-Овоо сум. Монголын радиогийн нэвтрүүлэгч байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн /1981-07-25. №263/. Эмэгтэй. Төмөр замын техникум төгсчээ. Радио техникч, нэвтрүүлэгч мэргэжилтэй. Хөдөлмөрийн гараагаа 1963 онд Улаанбаатар хотын холбооны газарт техникчээр эхэлж нэг жил, 1964-1995 онд Монголын радиод нэвтрүүлэгчээр 31 жил ажиллаад насны тэтгэвэрт гарчээ. Энэ хооронд 1967-1971, 1984-1988 онд Москвагийн радиод ажиллаж тэндээс явуулдаг монгол хэлний нэвтрүүлгийг уншсан байна. Радио нэвтрүүлгийнхээ хажуугаар “Монгол кино” үйлдвэр, Оросын баримтат киноны студи, телекино үйлдвэрт 500-гаад киноны тайлбарыг уншжээ. Түүний уншсан дотоод, гадаадын уран зохиол, хөгжмийн тайлбар концерт, гайхамшигт хүмүүсийн намтар хөрөг найрууллууд Монголын радиогийн алтан санд орсон байна. Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиуд, Засгийн газрын Хүндэт жуух бичгээр шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |