Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЛХАВААНЦЭРЭН Бунийн
/1925-1993/. Өмнөговь аймгийн Цогтцэций сум. Сэлэнгэ аймгийн Соёлын ордны найрал дууны багш байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн /1980-07-30. №198/.
    Морин хуураар ботгоо голсон ингэний нулимс унатал уярааж хуурддаг авьяаслаг хөгжимчин, 24 настай залуу 1949 онд Өмнөговь аймгийн клубт уран сайханч болж, урлагийн ажлын замаа эхлэн, 1951 онд Ардын хувьсгалын 30 жилийн ойгоор зохиосон сайн дурын уран сайханчдын улсын үзлэгт тэргүүн байр эзэлж, УАДБЧ-д дуучин болж, тэндээсээ 1957 онд найрал дууны багш бэлтгэх дамжаанд орж суралцаад Дундговь, Сэлэнгэ аймгийн клуб, соёлын ордон, чуулгад найрал дууны багшаар олон жил ажиллажээ. Дуу, магтаал, ерөөл олныг зохиосон байна.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats