Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ИШТАВХАЙ Нарангийн
/1920/. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум. “Тоншуул” сэтгүүлийн утга зохиолын ажилтан байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн /1980-02-23. №54/.
    Багадаа жанжин Чойрын хийдэд шавилан сууж бурхны шашны ном үзэж байгаад шашин сүм хийдийг татан буулгах үеэр хар болж мал маллажээ. 1939 онд цэргийн албанд татагдаж Дорноговь аймагт цэргийн холбоонд алба хааж, 1945 онд халагдсан байна. Цэргээс халагдаад орон нутагтаа мал маллаж хэдэн сар болоод Төв аймгийн яамны мал аж ахуйн хэлтэст худаг усны байцаагч болжээ. 1946 оны намраас “Үнэн” сонины орон нутаг дахь сурвалжлагч болсноос хойш Төв, Өмнөговь, Сэлэнгэ, Говь-Алтай аймагт “Үнэн” сонины сурвалжлагч, Дархан хотын “Найрамдлын зам” сонины эрхлэгч, 1966-1981 онд “Тоншуул” сэтгүүлд утга зохиолын ажилтнаар, нийтдээ хэвлэл, мэдээллийн байгууллагад 40 шахам жил ажиллаад 1981 онд насны тэтгэвэрт гарсан байна. Энэ хооронд 1960-1964 онд МУИС-ийн сэтгүүлчийн ангид суралцаж төгссөн байна. Шог хошин төрлөөр голлон бичиж “Иштавхай гэсэн чинь ий тавхай байна” гэсэн хошин алдрыг уншигчдаас хүртсэн энэ сэтгүүлч “Хоноц”, “Цаг үеийн тусгал”, “Тоос татсан говь”, “Үүлэн цэнхэр хангай”, “Цөвүүн цагийн жанжин чойр” зэрэг найруулал, нийтлэл, дурдатгалын ном хэвлүүлсэн байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats