Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ШАГДАРСҮРЭН Дугаржавын
/1924-1992/. Булган аймгийн Орхон сум. Төв аймгийн орон нутгийг судлах музейн эрхлэгч байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн /1977-11-16.№213/.
    1945 оноос Булган, Архангай аймгийн дүрслэх урлагийн салбарт зураач, барималч, эрхлэгч, МУЭ-ийн хороонд баримлын тасгийн дарга зэрэг ажлыг хийжээ. Төв аймгийн музейг шинэчлэн тохижуулж, баялаг үзмэртэй болгосон, Богд хан уулын Манзширын аманд уулын музей байгуулсан, тэр орчныг үзэгчид, аялан жуулчлагчдын тав тухад нийцүүлж тохижуулжээ. Дүрслэх урлагийн салбарт торгон хэвлэл, шавар вааран эдлэлийн урлалыг сэргээж музейн үзмэр, үзүүлбэрийн төрлийг олшруулах, наамал урлалын шинэ төрлийг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан уран бүтээлч байжээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Засгийн газрын Хүндэт жуух бичгээр шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats