|
ГУНГАА Сандагийн /1934/. Дорноговь аймгийн Улаанбадрах сум. Монголын радиогийн нэвтрүүлэгч байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн /1974-08-30. №233/. 1961 оноос Монголын радиод нэвтрүүлэгчээр ажиллаж, онцгой үйл явдалтай холбогдуулж явуулсан нэвтрүүлгүүдийн 40 хувийг бие даан уран сайхны өндөр түвшинд уншиж, радиогийн нэвтрүүлгийн сан хөмрөг болсон алтан фондод зохиолч С.Дашдэндэвийн зохиол “Гурван айл” гэх мэтээр 200 гаруй нэвтрүүлгээ оруулсан нь сонсогчдын хүсэлтээр дахин давтан нэвтрүүлэгдэж байна. Уран сайхны болон баримтат олон киноны орчуулгыг эх хэл дээрээ уншжээ. Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |