|
ЧОЙЖИЛ Доржпаламын /1926/. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум. “Энх тайван, социализмын асуудал” сэтгүүлийн утга зохиолын ажилтан байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн /1973-10-19.№261/. Улаанбаатарт Багшийн сургуульд суралцаж 1944 онд төгсгөжээ. 1946 онд хүнд өвчний улмаас сонсголгүй болсон ч номтой нөхөрлөж орос хэлийг бие дааж эзэмшсэн байна. 1944-1946 онд багш, 1947-1955 онд Гэгээрлийн яаманд бичээч, 1955-1958 онд “Үнэн” сонинд, 1958-1959 онд МОНЦАМЭ агентлагт, 1960-1967, 1971-1984 онд “Энх тайван, социализмын асуудал” сэтгүүлд, 1967-1971 онд Москвагийн радиогийн Монгол хэлний нэвтрүүлгийн редакцид, 1985-1988 онд Москвад “Прогресс” хэвлэлийн газарт, 1988-1991 онд Нийгмийн ухааны институтэд орчуулагчаар ажиллажээ. Маркс, Энгельсийн зохиолуудаас эхлээд улс төр, уран зохиолын 100 гаруй ном орчуулж монгол уншигчдадаа хүргэжээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, бусад медалиудаар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |