Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДАШДЭНДЭВ Санжмятавын
/1912-1997/. Дорнод аймгийн Дашбалбар сум. МЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн /1972-07-09. №149/.
    1944-1947 онд Намын шинэ хүчний дээд сургуульд суралцаж төгсчээ. 1929 оноос Хэнтий , Дорнод, Сэлэнгэ, Завхан аймагт ХЗЭ, намын ажил хийж, 1939-1944 онд “Үнэн” сонины эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1947-1950 онд Намын Төв хороонд лектор, тасгийн эрхлэгч, 1950 оноос “Туяа” сэтгүүлийн эрхлэгч, 1953 оноос МЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга, утга зохиолын фондын эрхлэгчээр тасралтгүй ажиллаад 1973 онд насны тэтгэвэрт гарсан байна. Уран бүтээлийн ажлаа  1933 оноос эхэлж уран зохиолын бараг бүхий л төрлөөр туурвиж, олон арван найруулал, өгүүллэг, тууж, роман, найраглал, тэмдэглэл, дурсамж бичсэн бөгөөд тэдгээр нь “Улаан наран”, “Үүрийн туяа”, “Залуу нас” роман, “Гурван айл” найраглал, түүвэр зохиол, “Өгүүллэг найруулал тэмдэглэл” зэрэг ном болон хэвлэгджээ. “Гурван айл”, “Улаан наран” зохиол нь дунд сургуулийн уран зохиолын хичээлийн хөтөлбөрт, их, дээд сургуулийн Монголын шинэхэн үеийн уран зохиолын сурах бичигт оржээ. Орь залуу наснаасаа хувьсгалт шинэ соёлыг түгээн дэлгэрүүлж ард олныг соёлжуулан гэгээрүүлэх, утга зохиол, хэвлэл мэдээллийг хөгжүүлэх, залуу боловсон хүчнийг ажил мэргэжилд нь төлөвшүүлэн хүмүүжүүлэхэд өвгөн буурал болтлоо сэтгэл зүтгэл, хүч хөдөлмөр, бүтээл туурвилаа зориулсан ахмад сэхээтэн соёлын зүтгэлтэн байжээ. Ардын Их хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын X, XIII, XVIII их хуралд төлөөлөгчөөр оролцож, Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор хоёр удаа, “Алтан гадас” одонгоор гурван удаа шагнагдсаны дээр шилдэг бүтээлүүдээрээ Д.Нацагдоржийн нэрэмжит шагналыг хүртжээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats