|
БАЛЖИР Доржпаламын /1932-1991/. Булган аймгийн Хангай сум. МРТУХ-ны нэвтрүүлэгч байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн /1971-07-02. №133/. Эмэгтэй. 1941 оноос бага, дунд сургуулиар дамжин 1952 онд урлагийн дунд сургуулийг жүжигчний мэргэжлээр төгсчээ. 1952 оноос Улсын хөгжимт драматик театрт жүжигчин, 1954 оноос Монголын радиод нэвтрүүлэгчээр 38 жил ажиллаад насны тэтгэвэрт гарсан байна. Энэ хооронд Москвагийн радиогийн монгол хэлний редакцид нэвтрүүлэгчээр ажиллаж байжээ. Уншлагын уран аргыг чадварлаг эзэмшиж, сонсогчдын таашаал хүлээсэн олон арван нэвтрүүлгийг уншсан нь Монголын радиогийн алтан санд үлджээ. Ажил мэргэжилдээ Цэцгээ, Чулуунбат, Доржбат, Батцэрэн, Билгээ, Доржсүрэн нарын олны танил болсон шилдэг нэвтрүүлэгчдийг дагалдуулан сургажээ. Тайз, дэлгэцийн урлаг болон радиогийн олон зуун уран бүтээлийн дүр, дуу хоолой болж Монголын радио нэвтрүүлгээр сонсогчдын танил болсон байна. “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |