Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЖАМЦ Гомбын
/1913-1978/. Төв аймгийн Баянцагаан сум. “Үнэн” сонины газрын хөдөө аж ахуйн хэлтсийн эрхлэгч байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн /1970-11-09. №185/.
    14 нас хүртлээ эх, нагац нарын хамт аж төрж байгаад 1927 онд Зогсоол жаргалант уулын хошууны тэнхимд орж суралцаж, 1941 онд Москвад Дорно дахины хөдөлмөрчдийн коммунист их сургууль /КУТВ/-ийг төгсчээ.  1941 оноос “Үндэсний эрх” сонины орлогч эрхлэгч, 1941-1958 онд “Үнэн” сонины орлогч эрхлэгч, хариуцлагатай эрхлэгч, улсын хэвлэх үйлдвэрийн дарга, 1958-1976 онд “Үнэн” сонины утга зохиолын ажилтан, хэлтсийн эрхлэгчээр ажиллаад насны тэтгэвэрт гарсан байна. Улс эх орондоо 46 жил хөдөлмөрлөсний 35 жилийг нь хэвлэлийн ажилд зориулсан ахмад, туршлагатай сэтгүүлч, авьяаслаг зохион байгуулагч байжээ. Ардын Их хурлын депутатаар хоёр удаа сонгогдож, МАХН-ын XI их хуралд төлөөлөгчөөр оролцож, Намын Төв хорооны гишүүнээр сонгогдсон байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, хошой “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats