|
СОДОВ Цэрэнгийн /1900-1991/. Улаанбаатар хот. Улсын хэвлэлийн хорооны техник редактор байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн /1967-10-16.№139/. Орос хэвлэлийн хороонд үсэг өрөгч байгаад 1925 оноос Улсын хэвлэх үйлдвэрт үсэг өрөгч, мастер, хэлтсийн дарга, орлогч дарга, техник редактор зэрэг ажлыг тасралтгүй хийсээр 1971 онд насны тэтгэвэр гарчээ. К.Маркс, Ф.Энгельсийн гурван боть түүвэр зохиол, В.И.Лениний 35 боть зохиол, Монгол Улсын түүхийн гурван боть, Д.Нацагдоржийн түүвэр зохиол зэрэг онол, улс төр, түүх, уран зохиолын олон зуун номын техник редактораар ажиллаж үзэмж хийц, чанар сайтай хэвлүүлсэн байна. Монголын хэвлэлийн түүхтэй бага залуу цагаасаа өвгөн буурал болтлоо холбоотой ахмад ажилтан тэрбээр хэвлэлийн бүтээгдэхүүнийг чанаржуулан сайжруулах, боловсон хүчнийг ажил мэргэжилд нь сургаж дадлагажуулахад ихээхэн хувь нэмэр оруулсан гавьяатай ажээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |