|
ЗИНА Сүрэнгийн /1940/. Баянхонгор аймгийн Баацагаан сум. Тус аймгийн тээвэр, худалдаа, үйлчилгээний “Аянчин” ХХК-ийн захирал байхдаа Гавьяат тээвэрчин /2005-11-24. №98/. Бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй. 1963-1992 онд Баянхонгор аймгийн XVIII авто баазад засварчин, жолоочоор ажиллаж V-VIII таван жил буюу 20 жилийн дүнгээр 9630,4 мянган тн/км-ийн үүрэг гүйцэтгэж, 47 жил 11 сарын ажил хийж ачаа тээврийн улсын болон аймгийн аварга цолыг тус бүр 2 удаа хүртжээ. Үүний дотроос VI таван жилийн төлөвлөгөөг улсад хамгийн түрүүнд биелүүлж, гавшгайчийн 01 дугаар үнэмлэх, тэмдгийн эзэн болсон байна. Эдгээр амжилтаараа нам, үйлдвэрчний их хурлын төлөөлөгчөөр сонгогдож байжээ. 1992 онд нэг бригадад ажиллаж байсан тээвэрчидтэйгээ хамтран “Аянчин” ХЭАА байгуулан сүүлийн 14 жилд хувийн хэвшилд ажиллаж буй ажээ. 1997 онд гурван хүний хамт хуучин барилга худалдан авч засварлан Баянхонгор хотын төв захын суурийг тавьж, улмаар өргөтгөн тохижуулж ХХК болгон одоо өөрийн 16 ажилчинтай, 300 гаруй хүнийг ажлын байраар хангасан томоохон аж ахуйн нэгж болжээ. Компанийн харьяанд “Гоо марал” эмийн сан, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, автомашины засвар, үйлчилгээний газар ажиллуулж буй ажээ. Сүүлийн 8 жилд улсад 936,0-2150,0 сая төгрөгийн татвар төлсөн байна. 1986 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, 1981 онд “Алтан гадас” одонгоор болон ойн хүндэт медалиудаар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |